| | USD/MNT 0₮

С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.

Иргэн С.Шаарийбуу: "19 жилийн өмнөх урд шөнийн өдөр Малайзын төр миний охиныг хороосон.

"Бид өнөөдөр Монголд эрүүдэн шүүх үйл ажиллагаа, түүнээс гарах арга замыг ярьж байна. Үүнд гадаадад амьдарч байгаа хүмүүсийг анхаарах ёстой юм. Бид гараад явсан хүмүүсээ үндсэндээ мартчихсан. Гадаадад болсон асуудалд төр хохирогч бас нэхэмжлэгч болох ёстой юм. Надад тусалдаг байгууллага байхгүй. Нэг л хариу өгдөг нь “Боломжгүй”. Эрх зүйн харилцан туслалцах гэрээ ярьдаг. Түүнийгээ Малайзтай байгуулдаггүй.

Би энэ үгээ Ерөнхий сайдад хэлсэн. ХЗДХЯ-нд өгсөн байна лээ. Бодвол надтай уулзаад “Боломжгүй” гэж хэлэх байх. Манай хуулийн байгууллага нэг сар хүлээлгэдэг, огт уулзалгүй, “Боломжгүй” л гэдэг. Би хүн хүнтэй харьцдаг гэж боддог. Хүн цаастай харилцдаг болоод удаж байгаа нь харамсалтай.

Үнэнийг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль манайд байдаггүй. Иймд шүгэл үлээгчийн тухай хуулийг баталж өгөөч гэмээр байна. Хил даваад би тэнд тодорхой асуудлуудыг шийдүүлж болж байхад Монголд “Боломжгүй” гэж хариулсаар байгаа.

Манай төрийн өндөр албан тушаалтнууд тэндээс мөнгө авсан, тэнд нөлөөлсөн. Би энэ тухай Ерөнхий сайд, ХЗДХЯ-нд өгсөн бичигтээ дурдсан байгаа" гэлээ

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.