| | USD/MNT 0₮
Монголын жүдо бөхийн холбооноос өнгөрсөн сард дотоодын чансаа тогтоох “Сенсей кап” тэмцээнийг зохион байгуулсан. Тэгвэл энэхүү тэмцээнээс шалгарсан жин тус бүрийн шилдэг зургаан жүдочийн халз барилдаан энэ сарын 30-нд “Юү Жи Арена”-д болох гэж байна. 100 сая төгрөгийн шагналын сантай “Жүдо топ-6” тэмцээн нь жин тус бүрийн шилдэг зургаан тамирчин тойргоор барилдаж, ялагч тодрох юм. Ийнхүү уг тэмцээний дараа манай улсаас 20 жүдоч Токиогийн “Их дуулга”-д өрсөлдөнө хэмээн Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.