| | USD/MNT 0₮
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-н эрэлттэй үйлчилгээнүүдийн нэг болох “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ыг англи болон монгол хэл дээр шуурхай авах боломжийг бүрдүүлээд багагүй хугацаа өнгөрөөд байна.
Энэ удаад “И-Монгол академи” УТҮГ иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран “Нийгмийн даатгал төлж байсан эсэх” тодорхойлолтыг E-Mongolia системээс цаг алдалгүй авах боломжийг бүрдүүллээ.
Уг үйлчилгээ нь 2006 оноос хойших мэдээлэл гардаг бөгөөд нийгмийн даатгал төлдөггүй болон төлдөг эсэх мэдээллээ энэ лавлагаагаар харж болно.
Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолт” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр лавлагаагаа авах боломжтой юм.
Үйлчилгээ авах линк: https://e-mongolia.mn/service/niigmiin-daatgal-tulj-baisan-esekh-todorkhoilolt