| | USD/MNT 0₮

Яг түүн шиг шоуны хувцас урлаач Б.Болорцэцэгт АМЬДРАЛ бэлэглэх хандивын аянд нэгдээрэй

Яг түүн шиг шоуны хувцас урлаач, Шаглаа” брендийг үүсгэн байгуулагч Б.Болорцэцэг ирэх сарын 25-наас өмнө элэг шилжүүлэн суулгах хагалгааг Энэтхэг улсад хийлгэх шаардлагатай болжээ. Батдэлгэрийн Болорцэцэг нь 2024 оны наадмын нээлтийн хатан дээл, мөн фестивалд оролцож Монгол дээл хувцасны ур ухааныг таниулахыг зорьж хөдөлмөрлөж яваа 4 хүүхэдтэй алдарт ээж юм. Дөрвөн жилийн өмнөөс түүний бие эрс муудаж тохирох донор олдохгүй олон жил явсаны эцэст 18 настай охин Сүндэръяа нь донор болохоор бүх шинжилгээ нь таарсан аж. Гэтэл манай улсад насанд хүрээгүй хүүхдийг Донор болгож хагалгаанд оруулах боломжгүй учир ийнхүү Энэтхэг улсыг зорихоор болжээ.   Эмчилгээний зардалд нийт 180 сая төгрөг болоод буй. Хэрэв Энэтхэг улсад очиж хагалгаандаа орвол БҮРЭН ЭДГЭРЭХ БОЛОМЖТОЙ юм. Тиймээс монголын нийт ард түмнээсээ хандивын аянд нэгдэхийг уриалж Яг түүн шиг шоуны уран бүтээлчид, урлагийнхан хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байна.

Хувцас урлаач Б.Болорцэцэгт амьдрал бэлэглэх хандивын аянд та бүхэн бас нэгдээрэй.

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү  

Түүний урласан хувцаснуудаас хүргэж байна. 

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.