| | USD/MNT 0₮

Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын Гишүүн Ч.Лодойсамбуу нарын зөрчилдөөн

Энэ сарын 8-аас эхэлж Импортоор орж ирсэн машинд Улаанбаатар хотын дугаарыг олгохдоо НЗДТГ-аас найман шаардлагыг гаргасан. Үүнийг иргэд “хүний эд хөрөнгө өмчлөх эрхэнд халдаж байна” гэж эсэргүүцэж байгаа юм. Мөн энэ шийдвэрийг УИХ-ын Гишүүн Ч.Лодойсамбуу шүүмжилсэн бол Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулж хариу хэлж, тэд энэ асуудлаар хоорондоо зөрчилдөж байна.

УИХ-ын Гишүүн Ч.Лодойсамбуу: Хүн нь байхгүй бол асуудал байхгүй гэдэг шиг шинээр машин оруулахаа больчихвол түгжрэхгүй юм байна гэдэг бол шийдэл биш залхуурал, мунаглал. Түгжрэлээс салчихсан том хот гэж байхгүй. Яаж багасгаж зохицуулсан бэ гэхээр жишээ нь,

1.Нийтийн тээврийг төрөлжүүлсэн.

2.Нийтийн тээврийг хүртээмжтэй, тохь тухтай болгосон.

3.Боломжтой улиралд дугуй унах, алхах нөхцлийг бүрдүүлсэн.

4.Хотын төвд үнэгүй зогсоолгүй болгосон. Үнэтэй зогсоолд үнэгүй зогсвол торгууль маш өндөр.

5.Торгуулиа төрөөс авах үйлчилгээтэй нь холбох замаар заавал авч шийтгэж байна.

6.Сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан байна.

 Хотын дарга Х.Нямбаатар: Машин импортлохыг хориглосон, эсвэл өмчлөх эрхэнд халдсан, хязгаарласан ямар нэгэн хууль дүрэм, журам Монгол Улсад байхгүй. Шинээр машин худалдаж авах, өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах, шилжүүлэх бүрэн боломжтой зохицуулалт хийсэн.

Бээжин, Шанхай, Сингапур гэх мэт томоохон хотууд тухайн хотод зорчих нийт авто машины квот тогтоодог болоод 30 жил болж байна. Улаанбаатар хот 80 мянган машины багтаамжтай байхаар анх төлөвлөгдсөн хэдий ч өнөөдөр 800 мянган машинтай болсон.
УИХ-ын гишүүн энэ сэдвээр олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж, попорч байгаад харамсаж байна. Хуулиа унш.

Хариуд нь УИХ-ын Гишүүн Ч.Лодойсамбуу: 1. Танай Бээжин, Шанхай, Сингапур машины тоог хязгаарлахын өмнө нийтийн тээвэр, хувийн машин ашиглахгүйгээр хүн хүссэн цэгтээ тээргүй очих нөхцлийг хэрхэн бүрдүүлсэнийг харсан уу? Гудамжаар нь алхаж, нийтийн тээвэрт нь сууж үзсэн үү? Дуураймар аядаж байгаа бол дарааллыг нь зөв тооцож мэдэхгүй бол асууж байгаач очсон газраасаа.

2. Таны санаачилж өмнөх Их хурлаар батлуулсан, авлигыг тувт өөгшүүлэхНийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухайхуулийн 9.1-дНийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРТ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНОгэсэн нь шууд бусаар импортыг хориглосон, хүний оршин суугаа нутагтаа тээврийн хэрэгсэл өмчлөх эрхэд халдаж, хязгаарласан заалт, оролдлого биш үү? Биш бол энэ хязгаарлалт чинь түгжрэлд ямар ч сайн нөлөөгүй юм биш үү? Худлаа ярихаа боль!

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.