| | USD/MNT 0₮
Өнөөдрийн ИХ-ын чуулганы Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн явуулах юм. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийн УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцууллаа. Үргэлжлүүлэн Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд болон ажлын хэсгийг танилцуулав. Мөн хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүний талаар гараад буй асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Энд нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Гишүүд УИХ-ын хуралдааны дэгийг Д.Амарбаясгалангийн дэг юм шиг ойлгож, юм ярьдаг аа болих хэрэгтэй. Энэ УИХ-аар батлагдсан дэг. П.Мөнхтулга гишүүн гараад явчихсан байх юм. Би одоо П.Мөнхтулга гишүүнийг шээсний шинжилгээ өг гэж хэлээгүй. Тэгж байгаа бол би дэглэж байна гэсэн үг. Харин дэгийн дагуу үг хэлэх, асуулт асуух эрх нь өөрөө УИХ-ын дэгээр зохицуулагдаж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр УИХ-ын нийтлэг нэр хүндэд халдаж, Монгол Улсын парламентын ардчилсан тогтолцоогоо гутаах, гадаад дотоодын элдэв явуулгад огт автаж болохгүй гэдгийг гишүүд хариуцлагатай ойлгож байгаарай гэдгийг хэлье” гэлээ.