| | USD/MNT 0₮
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ий баярын үеэр “хаалга нүдлээ” гэж уурлан, дөрвөн хүүхдийн нэгнийх нь хэвлий рүү өшиглөж, гурвынх нь толгой руу цохиж лифтэнд зоджээ. Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед найзуудын хамт манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Эл хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.