| | USD/MNT 0₮

Улаанбаатар хотод өнөөдөр 4 хэм дулаан байна

  Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, нутгийн баруун хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутгаар -7...-12 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна. Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, +3...+5 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. 17, 18-нд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 15-нд нутгийн зарим газраар, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -8...-13 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.