| | USD/MNT 0₮

Багш нар ЦАЛИНГАА АВЧ ЧАДАХГҮЙ машин, эд хөрөнгөө зарж ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ БАЙНА

2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий. Эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын яамнаас дээд боловсролтой иргэдийг 48 хоногийн сургалтанд хамруулж “багш болгоно” гэх шийдвэр гаргасан юм. Үүнийг Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид эсэргүүцэж асуудлын гогцоо орон тоонд бус цалинд байгаа гэх байр суурийг илэрхийлж байлаа. Учир нь багш нарын цалин маш бага өрхийн амжиргаанд нь хүрэлцдэггүй учраас өөр өндөр цалинтай ажил хийхээс өөр аргагүйд хүрдэг,  цаашлаад зарим сургуулийн багш нар бүтэн цалингаа бүтэн авч чадахгүй байгаа асуудал ч энэ салбарт одоо хүртэл байсаар байна. 

Тухайлбал, Булган аймгийн нэгдүгээр сургуулийн 10-р сарын багш нарын цалин 300-800 мянган төгрөгийн хооронд харилцан адилгүй дутуу оржээ. Багш нар цалингаа бүрэн авах хүсэлт илгээсэн ба 11-р сард нөхөн олгоно гэх хариуг Боловсролын ерөнхий газраас өгчээ. Тус сургуульд ажилладаг НЭГ БАГШ сард 1.1-1.4 саяын цалин авдаг бөгөөд  цалингийн зээлд сард 1.6 сая төгрөг төлдөг байна. Ийнхүү цалин нь дутуу олгогдсоноос болж зээлээ төлөхийн тулд машинаа зарсан гэж учирлаж байлаа. Энэ асуудал нь нэг багшаар дуусахгүй. Олон багш нарт цалин дутуу орсноос болж илүү зээлийн хүү төлөх, хугацаа хэтрэх зэрэг санхүүгийн хүндрэл үүссэн байна.

Бид цалингаа дутуу авсан бусад сургуулийн багш, ажилчидтай холбогдож мэдээлэл авах гэсэн боловч захиргаанаас айж байгаа тул мэдээлэл өгөхөөс татгалзав.  

Тэгвэл 2024 оны дөрөвдүгээр сард багшийн цалинг нэмж одоогийн байдлаар багшийн үндсэн цалин 1.8 сая төгрөгөөс эхэлж байна. Үүн дээр дээрх нэмэгдлүүдийг авснаар 3.8 сая төгрөгийн цалин авч байгаа 1000 гаруй багш байна гэсэн судалгаа гарчээ. Гэсэн хэдий ч бодит нөхцөл байдал дээр татвар, нийгмийн даатгал, албан татвар аа хасуулаад гар дээрээ 1.1-1.4 саяын цалин авдаг багш нар цөөнгүй байна. Багш нарын багахан хэмжээний цалинг нь бүрэн олгож чадахгүй байгаа нь харамсалтай.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.