| | USD/MNT 0₮
ШИНЭ нам, МҮАН, БНН, Үнэн ба зөв нам зэрэг улс төрийн 10 гаруй нам, 100 гаруй ТББ, Эрдэмтдийн зөвлөл, мянга мянган иргэд нэгдсэн "ШИНЭ" эвслээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр эвслийн удирдлагууд цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулахад засгийн газраас санаачлан гаргасан 7 зүйл заалт бүхий бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, тодорхой ажил, арга хэмжээнүүдийг авахыг Засгийн газарт санал болголоо. Тухайлбал:
Дэлхий даяар дэгдсэн цар тахал нь улам бүр газар авч ноцтой байдлыг үүсгээд байгаа бөгөөд Монголчууд бидний хүвьд тахлын үеийг хохирол багатай даван туулах, эдийн засгаа сэргээн босгох нь эн тэргүүний зорилт болоод байна. Тиймээс энэхүү онцгой нөхцөл байдалд улс төрийн намууд намчирхаж талцалгүйгээр нэгдэн нийлж ажиллах шаардлага тулгарч байна.
Иймд улс төрийн нам, олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөллөөс бүрдсэн Үндэсний зөвшилцлийн түр хороог УИХ-ын дэргэд байгуулахыг санал болгож байна.
Тус дэд хороо цар тахлын үеийг дуустал ажиллах бөгөөд бөгөөд Засгийн газраас зарцуулахаар төлөвлөөд буй 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг оновчтой, хүртээмжтэй зарцуулах, үр дүнтэй ашиглахад дэмжлэг үзүүлнэ.
ШИНЭ эвслийн зүгээс Засгийн газраас санал болгосон бодлогуудаас гадна дараах бодлогуудыг хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Эдийн засгийн бодлогын хүрээнд:
Нийгмийн салбарт:
Үндэсний зөвшилцлийн хороо нь НЭГ УЛС-НЭГДМЭЛ БОДЛОГО уриан дор ард иргэд болоод улс төрийн намуудын эв нэгдэлийг ханган ажиллаж энэхүү хүндрэлтэй цаг үеийг амжилттай даван туулахад голлох үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдлээ.
Шууд үзэх:
Эвслийн удирдлагууд цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулахад засгийн газраас санаачлан гаргасан 7 зүйл заалт бүхий бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, тодорхой ажил, арга хэмжээнүүдийг авахыг Засгийн газарт санал болголоо.