| | USD/MNT 0₮

Халзан Бүрэгтэй төслийн талбайн менежер “иргэдийн халдлагад өртөж, гавлын яс аа цөмлүүлж, хавиргаа хугалуулсан” гэв

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэй хайрханд дэлхийн хүнд газрын ховор элементийн шинэ эх үүсвэр болж, нийлмэл исэл гаргаж авах зорилгоор хайгуулын болон ажил судалгааны хийж байгаа юм. Тэгвэл уг төслийг хэрэгжүүлэгч “Mongolian National Rare Earth Corp” ХХК нь нутгийн иргэдтэй харилцан ойлголцолд хүрч чадаагүй байна. Нутгийн 1000 иргэд гаруй тус төслийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлж улмаар тус төслийн компанийн 66 ажилтныг эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироосон асуудал үүсчээ.

Тус компанийн талбайн менежер н.Галбадрах иргэдийн халдлагад өртөж одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр, “Иргэд аравдугаар сарын 31-ээс эхэлж төслийг эсэргүүцсэн. Улмаар арваннэгдүгээр сарын 8-ний оройн 17:40 минутад төслийг эсэргүүцэж буй иргэд манай кемп дээр ирээд өрөм өө буулга гэх шаардлагыг тавьсан. Би маргааш өдөр 13 цагт дөрвөн өрмөө буулгана гэж гарын үсэг зурсан. Маргааш нь иргэд ирээд 13 цаг гэхэд өрмөө буулгаагүй байна гээд дайрч, гэр буулгаад, зодоон эхэлсэн. Намайг континерт  байхад гарч ир гээд цонх нүдсэн. Тэгээд гараад очтол газар унагаад, дээр нэг цагдаа хамгаалаад хэвтсэн. Баахан хөл орж ирээд өшиглөөд байсан.

Өнгөрсөн бямба гарагт Ховд аймгаас машинаар гэмтлийн эмнэлэгт ирсэн. Хамар мурийсан, хавирга цууралттай, гавлын яс цөмөрсөн гэх шинжилгээний дүгнэлт гарсан. Цалингаа аваад ажлаа хийгээд явж байсан. Би бас ар гэртэй амьдралтай хүн” гэв.  

Нийгэм

Сэтгэгдэл (78)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.