| | USD/MNT 0₮

АТГ: Хувийн эмнэлгүүдэд өвчтөний тооноос давсан их хэмжээний санхүүжилт өгч, авлига авсан ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг шалгаж дууслаа

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нартын 11 хүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн Нийслэлийн Прокурорын Газрын хяналтад хүргүүлжээ.

Хэргийн талаар эргэн сануулбал, Түүнийг 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилсон бөгөөд 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан юм.

Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ын даргын эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, улсын болон хувийн эмнэлгийн захирлуудаас удаа дараагийн үйлдлээр их хэмжээний авлига авч байсан. Хариуд нь тухайн эмнэлгүүдэд өвчтөнийх нь тооноос давсан нэмэлт санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байсныг нь АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Л.Бямбасүрэн өөрт нь авлига өгсөн эмнэлгүүдэд эмчилсэн өвчтөнийх нь тооноос хэт давсан нэмэлт санхүүжилт өгөх байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангийн дансыг “улайлгасан” маш ноцтой хэрэг үйлдсэн нь тогтоогдоод буй юм. “Гэгээн манал” “Нандин ухаан” зэрэг хувийн эмнэлгүүдийн захирал энэ хэрэгт холбоотой бөгөөд одоогоор хэрэгт хамааралтай хүмүүс хамтдаа шалгагдаж буй юм.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.