| | USD/MNT 0₮

Ажлынхаа өрөөнд архидан согтуурсан үедээ хүн зодож танхайрсан УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Сүхбаатар дүүргийн шинээр томилогдсон засаг дарга М.Алтангэрэлийг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлынхаа өрөөнд архидан согтуурсан үедээ зодож танхайрсан мэдээлэл өчигдөр гарсан. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн ГССҮТ-д 2024 оны 11 сарын 09-ний өдрийн 23:45 цагт дуудлага мэдээлэл ирсэн байна. Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.

Тэгвэл үүнтэй холбогдуулан УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.