| | USD/MNT 0₮

Боом өвчин малаас хүнд халдсан байж болзошгүй тохиолдол Увс аймагт гарлаа

Боом өвчин малаас хүнд халдсан байж болзошгүй тохиолдол Увс аймгийн Зүүнговь суманд гарлаа. Үхэр төхөөрч 11 иргэн хүнсэндээ хэрэглэсэн байна. Мах идсэн хүмүүсийн хоёр нь биеийн байдал муу байгааг Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ. Иргэдийн хувьд бие нь хөөх, хавагнах гээд боом өвчний анхны шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Өвчин бүртгэгдсэн газарт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, яаралтай баг Зүүнговь сумыг зорьжээ.

Боом өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин юм. Bacillus anthracis нянгаар үүсгэгддэг мал, амьтнаас хүнд халдварладаг, хүний тунгалагийн зангилаа болон мэдрэлийн ширхэгийг гэмтээдэг байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.