| | USD/MNT 0₮

Өвлийн улиралд автомашинаа гадаа хучлагагүй тавьдаг жолооч нарт хүргэх зөвлөмж

Өвлийн улиралд автомашинаа гадаа хучлагагүй тавьдаг жолооч нар  автомашинаа асаахдаа дараах зөвлөмжийг дагаарай!

️ Та автомашиныхаа өвлийн техник үйлчилгээг зайлшгүй хийлгэсэн байх шаардлагатайг анхаараарай. (Хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэн, аккулумлятор гэх мэт)

️Тоормосны педаль дээр гишгэлгүй START товчлуур дээр 2 удаа дарж ON горимд 20 секунд орчим хүлээнэ.

Ингэснээр таны автомашины аккумуляторын цэнэгийг сэргээнэ. Мөн автомашиныхаа их гэрлийг асааж болдог.

️Буцааж ON горимоо OFF болгож автомашинаа асаана.

️Автомашин ассаны дараа паарыг AUTO горимд шилжүүлээрэй. Учир нь хөдөлгүүр хэвийн температурт очсоны дараа хөргөлтийн шингэн халж паар халуунаар үлээнэ.

️Автомашиныг халаах явцад тоормосны педаль дээр гишгэн арааны речакаа D тавивал хөдөлгүүр ачаалал аван түргэн хална.

️Автомашинаа 10-15 минут халааж хөдөлгөөнд оролцохын өмнө 250-350 метр зөөлөн явж царцсан байгаа явах эд анги болон амортизатораа хэвийн ажиллагаанд оруулж өгнө.

️Хөдөлгүүр хэвийн температурт хүрсэний дараа паарны температурыг 26-28°С-т тавин хүчийг гурав дээр тавивал шатахуун зарцуулалтад эерэгээр нөлөөлнө.

Нийгэм

Сэтгэгдэл (28)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.