| | USD/MNT 0₮

Интермед эмнэлэг хакердуулж өвчтөний хувийн мэдээлэл ил болсон байж болзошгүй байна

Интермед эмнэлэг хакердуулсан гэх мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, "Space Bears" хакерын бүлэглэл "Intermed Hospital Mongolia" хакердсан гэдгээ мэдэгдсэн тухай Цахим аюулгүй байдлын менежмент, заналхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг HACKMANAC мэдээлжээ.Мөн news.mn мэдээллийн сайтад дурдсанаар 230 гаруй өвчтөний мэдээлэл ил болж, өвчтөнүүдийн хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэрэг чухал мэдээллүүдийг хулгайлсан байж болзошгүй байна гэжээ. Энэ талаар Интермед эмнэлэг мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд, “Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэнд үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчиж байна.

Манай инженерийн баг системийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг шуурхай авснаас гадна системийн хэвийн ажиллагааг бүрэн сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж байна.

Түүнчлэн хүний хувийн мэдээлэлд хамаарах өгөгдлийг олон нийтэд задруулахаас сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч байгааг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үүссэн нөхцөл байдлыг ойлгож хандаж буй үйлчлүүлэгч Та бүхэнд баярлалаа.

Эмнэлгийн удирдлагын баг 2024.11.09” гэж бичжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.