| | USD/MNT 0₮
Ардын дууны донж, хэв маягийг гайхалтай чадварлагаар харуулж, шинэлэг уран бүтээлүүдээрээ түмний сонорыг мялаасаар буй дуучин СТА Б.Батцэцэглэн гурав дахь хүүхдээ өлгийдөн авна. Тэрбээр саяхан Дуучин СТА Б.Алтанжаргалтай хамтран “ХУРМАСТ ТЭНГЭР” тоглолтоо толилуулсан билээ.
Ардын дууны гүнж гэгддэг Б.Батцэцэглэн бие давхар болж улам ч үзэсгэлэнтэй болжээ.
Түүний нөхрийг Г.Наранбат гэдэг. Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч мэргэжилтэй. Анх СУИС-ийн оюутан байхдаа танилцсан хос өдгөө хүү, охин хоёртой болсон. Б.Батцэцэглэн "Миний ажил, амьдралын хамгийн том багана нь хань минь юм" гэж үргэлж бахархаж явдаг талаараа нэгэн ярилцлагад дурьдсан байдаг.
Хосууддаа аз жаргал хүсье.