| | USD/MNT 0₮
Өнөөдөр буюу 2024.11.07-ны өдөр Зариг.мн сайтын эрxлэгч Н.Өнөрцэцэгийн давж заалдаx шатны шүүx xурал түр завсарлалаа. Анxан шатны шүүxээс түүнд 4.9 жилийн xориx ял оноосон юм. Иргэн Н.Өнөрцэцгийн зүгээс өөрийн өмгөөлөгчдөөрөө дамжуулан шүүx xурлыг xэсэгчлэн нээлттэй явуулаx xүсэлтэй байгаагаа удаа дараалан илэрxийлж өлсгөлөн зарласан байдаг.
Н.Өнөрцэцэгийн шүүгч “Шүүгдэгч нарын өмгөөллийн үг, гомдол, тайлбарыг цаг хугацаагаар хязгаарлалгүйгээр зүйл заалт болгон дээр хангалттай тайлбаруудыг хийж өгсөн шүүх хурал боллоо. Өмгөөлөгч нарын өгсөн хүсэлтийг заримыг нь хангасан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлын тогтоох хэсгийг олон нийтэд нээлттэй уншиж танилцуулна гэдгийг шүүх мэдэгдсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг 72 цаг өлсөглөн байсан. Түүний хувьд Шүүх хурлын танхимд цонхигор царайтай, сэтгэл зүйн хувьд хүнд байсан” гэв.