| | USD/MNT 0₮

Сонгинохайрхан дүүрэгт компьютер томографын аппарат нэгээр нэмэгдлээ

 

Монгол улсын хүн амын 10/1 Сонгинохайрхан дүүрэгт оршин сууж байна. Тус дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, 43 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь 343 гаруй мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг. 

 

УИХ-ын гишүүн Э.Батшугарын хувьд эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах ажлыг санаачлан 2024 оны улсын төсөвт санхүүжилтийг суулган шийдвэрлүүлж, хамгийн сүүлийн үеийн компьютер томографын аппарат,  ЭХО аппарат болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг СХД-ийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гурав дах компьютер томографын аппараттай болж эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдэд шинжилгээ оношилгоог түргэн шуурхай явуулах боломж бүрдэж байна.

 

Энэхүү тоног төхөөрөмжүүд нь

• Хүний биеийн дотоод бүтэц, эрхтнүүдийг нарийвчилж оношилж

• Хавдар, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх

• Эмчилгээний явц, хяналтыг хийхэд нэн чухал үүрэгтэй юм

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.