| | USD/MNT 0₮
Хувь хүн бүр зээлийн оноотой болсноор "Хар жагсаалт" гэх ойлголт байхгүй болж, "Миний оноо хэд вэ" гэдгээр зээлийн мэдээлэл хэмжигдэж эхлэх юм байна. Тус оноо нь өндөр байх тусам тухайн зээлдэгч нь сайн буюу зээлээ эргэн төлөх магадлал өндөр, эрсдэл багатай зээлдэгч гэсэн утга илэрхийлнэ.
Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Зээлийн онооны лавлагаа (Fico Store)” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр лавлагаагаа авах боломжтой юм.