| | USD/MNT 0₮

Замын-Үүд сум дахь хилийн цэргээс алба хаагч оргожээ

Дорноговь аймгийн хугацаат цэргийн алба хаагч анги байрлалаа орхиж, зугтсан хэрэг энэ сарын нэгэнд гарчээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн цэргийн ангиас байлдагч энгийн хувцастай оргосон байна. Цагдаагийн алба хаагчид тухайн алба хаагчийг шуурхай эрэн хайж илрүүлжээ.

Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, "Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.