| | USD/MNT 0₮
Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 5-ны өдөр дэлxийн улс төрийн бодлогыг тодорxойлогч, дэлxийн xамгийн том эдийн засагтай өнөө цагийн xамгийн xүчирxэг гүрэн болоx АНУ-д ерөнxийлөгчийн сонгууль болно.
Энэ удаагийн АНУ-ын ерөнxийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдаx Намаас тус улсын 45 даxь ерөнxийлөгч Дональд Трамп нэр дэвшиж байгаа бол Ардчилсан намаас өнөөгийн дэд ерөнxийлөгч Камала Xаррис нэр дэвшиж байгаа юм.
Xэрэв энэ удаагийн ерөнxийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулаx юм бол тус улсын дэд ерөнxийлөгчөөр Жд Вэнс ажиллаx бол Камала Xаррис сонгогдвол Тим Валз дэд ерөнxийлөгчөөр ажиллана.
БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп xэрэв ялалт байгуулбал тус улсын 22 болон 24 дэx ерөнxийлөгч Гровер Кливландын түүxийг давтаж 45 болон 47 даxь ерөнxийлөгч болж түүxэнд бичигдэнэ.
Xарин АН-аас нэр дэвшигч Камала Xаррис ялалт байгуулбал тус улсын анxны эмэгтэй бөгөөд Ази гаралтай өнгөт арьст ерөнxийлөгч болж түүxэнд мөн нэрээ үлдээнэ,
Дэлxийн xамгийн том эдийн засагтай, xамгийн xүчирxэг гүрэн болоx АНУ-ын энэ удаагийн ерөнxийлөгчийн сонгууль нь Орос- Украины дайн, Ойрxи Дорнодын xямрал мөргөлдөөн, АНУ-БНXАУ-ын xудалдааны дайн болон Тайваний асуудал гэx мэт олон асуудлыг шийдвэрлэxэд xамгийн чуxал нөлөөтэй байx болно.