| | USD/MNT 0₮

ШИВЭЭХҮРЭНГИЙН БООМТООР НҮҮРС ЭКСПОРТЛОЖ ЭХЭЛЖЭЭ

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагааг  түр зогсоогоод байсан нүүрс тээвэрлэлтийг өнгөрсөн долоо хоногоос эхэлж эхлүүлээд буй.

Өнөөдрөөс эхэлж Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ.

Тус боомтоор өдөрт 22 аж ахуй нэгжийн 200 тээврийн хэрэгслээс мэдүүлэг авч, хилээр нүүрс экспортлох ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар гурван аж ахуй нэгжийн 100 орчим тээврийн хэрэгсэл бэлэн байна.

Уг боомтоор гуравдугаар сарын 28-нд нүүрс ачсан 35 тээврийн хэрэгслийг туршилтын журмаар хилээр гаргажээ.

Одоо хил дээр 32 тээврийн хэрэгсэл хилээр гарахад бэлэн болж, БНХАУ-ын талаас холбогдох хариугаа хүлээгээд байж байна. Энэ боомтын гурван зам дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулаад ажиллаж байна. Хилээр гарч байгаа жолооч нарын халууныг хэмжиж, тусгай хамгаалах хувцастай гаргаж, нарийн хяналт тавьж байна.

Өнөөдрөөс эхэлж Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.