| | USD/MNT 0₮
"Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын эрүүл мэндийн төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл аравдугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай эрэгтэй М хамт архидан согтуурсан 23 настай эрэгтэй Б-г хоёр удаа хутгалж гэмтээсэн байна.
Иймд архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, хэн нэгнийг хэрэглэхийг тулган шаардахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.