| | USD/MNT 0₮

Мөрийтэй тоглоом давтан тоглуулсан А.Дэлгэрдалайн хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Хууль бус мөрийтэй тоглоом тоглуулсан, мөнгө угаасан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан А.Дэлгэрдалайн талаар Асу.мн сайт анхлан мэдээлж байв.

Эл мэдээллийн мөрөөр Монгол улсын хуулийг уландаа гишгэж, цахим мөрийтэй тоглоом тоглуулсан, мөнгө угаасан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт буруутган А.Дэлгэрдалайд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 42 сая төгрөгийг хураах, зургаан сая төгрөгөөр торгох ялыг оногдуулсан.

Харин шүүхээс гэм буруу нь тогтоогдож, торгуулийн ял авсан ч А.Дэлгэрдалай дахин мөрийтэй тоглоомыг цахимаар тоглуулж ашиг олж, олон иргэнийг залилж байгаа нь тогтоогдсон тул тэрбээр өнгөрсөн жил цагдан хоригдож байв.

Тэгвэл одоогийн байдлаар А.Дэлгэрдалай нарын 8 хүнд холбогдох Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах /-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус этгээдүүд нийт 802.7 сая төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.