| | USD/MNT 0₮

МУГЖ Д.Алтанхуяг УДБЭТ-ын захирлаар ТОМИЛОГДЛОО

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номингийн 2024 оны аравдугаар сарын 28-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Дугараагийн Алтанхуяг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд түр томилогдлоо.

Дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, уран бүтээлчийнхээ хувьд улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулж чадсан Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы "Комаки балет" компанийн хүндэт бүжигчин юм.

1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн тэрээр 2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль (School of America Ballet)-д суралцалцжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа эх орондоо ирж, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажиллан, 2002 онд Япон улсын "Асами Маки", "Комаки балет" компанийн бүжигчнээр, 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран, 2007 оноос АНУ-ын "Бостон балет" компанид ажиллаж эхэлсэн байна.

2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр ажиллаж эхэлсэн Д.Алтанхуяг гавьяат ийн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд томилогдсон нь сонгодог урлагийнхны хувьд нүдээ олсон томилгоо боллоо хэмээн үнэлэгдэж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.