| | USD/MNT 0₮

Trafigura компанийн Монгол дахь салбарын ажилчид луйврын шинжтэй хэрэг үйлдсэний улмаас 1.1 тэрбумын алдагдал хүлээх тооцоолол гарчээ

Олон жилийн турш Монголын шатахуун, түлшний хамгийн том нийлүүлэгчдийн нэг байсаар ирсэн Trafigura компани Монгол дахь луйврын шинжтэй хэргийн улмаас их хэмжээний алдагдал хүлээх тооцоолол гарчээ. Тодруулбал, Trafigura Монгол Улс дахь бизнестэйгээ холбоотой луйврын шинжтэй байж болох үйл ажиллагааг илрүүлж, улмаар 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгааг Bloomberg мэдээллээ. 2023 оны сүүлээр тус компанийн Монгол дахь зарим ажилтнууд нь төлсөн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дата, бичиг баримтуудыг засварлаж, мөн хугацаа хэтэрсэн авлагын мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулж байсныг илрүүлжээ.

Энэ үйл явдалтай холбоотойгоор Trafigura-ийн Улаанбаатар дахь оффисын хэд хэдэн ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөнөөс гадна Монгол дахь компанийнх нь Гүйцэтгэх захирал Михаил Зелдович мөн ажлаа хүлээлгэн өгснийг эх сурвалж мэдээлсэн байна.

Монгол Улсын нэг өдрийн газрын тосны хэрэглээ 35 мянган баррель, одоогийн ханшаар жилийн 1 тэрбум орчим ам.доллар гэж үзвэл тус компанийн Монголд хүлээсэн алдагдал маш томд тооцогдож байна.

 

 Эх сурвалж: Bloomberg

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.