| | USD/MNT 0₮
Хайнаньд нас барсан Нийслэлийн хэлтсийн даргын хэргийн мэдээлэл ГХЯ-нд албан бичгээр иржээ
Энэ сарын 22 ны өдөр Нийслэлийн хэлтсийн дарга Т.О Хайнань хотод томилолтоор явж байх хугацаандаа нас барсан хэрэг гарсан билээ.
Уг хэргийг тодруулбал, Тухайн хэрэг гарсан өдөр талийгаач хамт явсан НЗДТГ ын нэр бүхий хүмүүстэй хамт зочид буудлын өрөөндөө байрлаж байсан гэх бөгөөд 21 давхраас үсэрсэн гэдгийг албаныхан мэдээлж байна. Мөн талийгаачтай хамт холбогдох хэлтсийн дарга байсан гэх.
Уг хэргийг БНХАУ ын цагдаагийн газраас шуурхай шалгаж байгаа аж. Мөн эхний байдлаар хэргийн газарт байсан хамт байсан гэх гэрчүүдээс мэдүүлэг авч Монголын Гадаад хэргийн яам руу албан бичгээр илгээжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өгөхдөө: “Урьдчилсан байдлаар "гадны нөлөөгүй" гэдэг мэдээллийг Хятадын хуулийн байгууллагаас өгч байна. Ар гэр нь очиж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдал, ар гэрийг нь бодоод асуудалд хүндэтгэлтэй хандахыг хүсч байна" гэлээ.