| | USD/MNT 0₮

Хуванцар савыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, менежментийг сайжруулах ажлын хүрээнд аймгийн Боловсролын газар, Захирагчийн ажлын алба “Эс И Эс Эл смарт солюшн” ХХК, “Эм си эс кока кола” ХХК, “Тотал дистрьюбишн” ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд орон нутагт анх удаа хуванцар хог хаягдлыг эх үүсвэрээс ангилан ялган цуглуулж дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой юм. Тус ажил хэрэгжсэнээр хог хаягдлыг 20 хувь бууруулах боломжтой судалгааг гаргасан байна. Боловсролын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар бүх шатны боловсролын байгууллагууд хуванцрын хаягдалгүй Дархан санаачилгад нэгдэж байна. Иргэдийг хогоо ангилан хаях дадалд сургахад хүүхэд, залуусын оролцоо чухал бөгөөд ЕБС-ийн сурагчдын дунд хуванцрыг дахин боловсруулахтай холбоотой бүтээлч уралдаан зарлажээ.

Эм-Си-Эс кока кола компани Монголдоо анх удаа ус, ундааг дахин боловсруулсан савлагаатай болгох томоохон ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.Тиймээс хуванцрыг дахин боловсруулах орон нутагт анх удаа хийх уг ажлыг дэмжин ажиллахаар болсон байна.

Хуванцар хүлээн авах цэг Дархан сумын Малчин баг Хөтөл хороололд байрлах бөгөөд бусад аймгийн иргэн ААНБ хуванцар цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх боломжтой.

Иргэд "PET1" гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савыг цуглуулан 85992188 утсаар дуудлага өгөх боломжтой бол нэг килограмм хуванцрыг 400 төгрөгөөр худалдах авахаар гэрээнд тусгажээ.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.