| | USD/MNT 0₮

Мал, амьтны өвчнийг эрт оношлох лабораториудыг чадавхжуулна

 

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашбер болон бусад албаны хүмүүсийг өнөөдөр \2024.10.28\ хүлээн авч уулзлаа. 

 

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд  нь нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлж байна. Өнгөрсөн онд манай улсад тохиолдсон зудын хүндрэлийг давахад тусламж дэмжлэг үзүүлсэнд гүн талархаж байгааг онцлоод цаашид мал аж ахуй салбар, бүсчилсэн хөгжил бодлого, Улсын онцгой комиссын асуудлаар хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. 

 

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь манай улсад жижиг дунд үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын шинэчлэл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Онцолбол мал, амьтны өвчнийг оношлох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тэр дундаа мал, амьтны гаралтай өвчнийг эрт оношлох лабораториудыг чадавхжуулахад анхаарч ажиллаж байна. Мөн Улсын онцгой байдлын албан хаагчдыг чадавхжуулах төслийг гүйцэтгэж байгаа юм. Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт зарлан мэдээлэх тогтолцоог сайжруулахад хамтарч ажиллахаар санал солилцов. Гамшгийн эрсдэлийг бууруулахад онцгой байдал, холбогдох албан байгууллагаас гадна төр засаг, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг тодотголоо. 

 

Уулзалтын үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашберн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо хөдөлгөөн” төслийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Цаашлаад энэ өвлийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.