| | USD/MNT 0₮
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг маргаашаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Иргэд энэ сарын 30-ны дотор буцаалтаа авна гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Өмнөх улиралд 1,281,757 иргэнд 84.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтой. Үүнд:
Автотээврийн хэрэгслийн албан татвар,
Галт зэвсгийн албан татвар,
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
Газрын төлбөр /газар эзэмшигч/,
Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
Малын тоо толгойн албан татвар,
Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.