| | USD/MNT 0₮

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулдаг, хувь хүний хувийн мэдээлэлд халдаж бусдын данснаас их хэмжээний мөнгө гарган авдаг 30 гаруй хүнтэй бүлэглэлийг цагдаагаас байгууллагаас баривчлагдсан. Тэгвэл уг этгээдүүдтэй нэр бүхий Банкнуудын Улсын бүртгэлийн ажилтнууд хамтран авлигал авч мэдээлэл задруулсан байж болзошгүй байна. Тухайлбал Хаан банк, Голомт банк, Төрийн банкны найман ажилтан, Улсын бүртгэлийн газрын долоон ажилтан байгаа гэх мэдээлэл бий.

Тэгвэл эл хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж, нийт 802.7 сая төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авсан А.Д нарын 8 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах /-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ гэж МУ-ын Ерөнхий прокурорын газар өнөөд мэдээлэв. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.