| | USD/MNT 0₮
НИТХ-ын сонгуульд МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан З.Төмөртөөмөө албаны автомашиныг согтуугаар жолоодсон хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, тэрбээр НИТХ-д сонгогдсон даруйдаа ажлын бус цагаар төрийн албаны автомашин согтуугаар жолоодсон гэх хэрэгт холбогджээ.
Түүний хувьд Баянхонгор аймгийн угшилтай. ЕТГ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгдэж олон жил явсан. Үүнийхээ үр шимийг хүртэж Д.Сумьяабазарыг хотын дарга болсны дараа орлогчоор нь томилогдож байв.