| | USD/MNT 0₮
Юнител групп 80 гаруй байршилд хөв цөөрөм байгуулжээ.
Юнител групп өөрийн цахим хуудаснаа энэ талаар, “Юнител группийн инженер техникийн баг сүлжээний өргөтгөл хийхээр хүний төвлөрөл байхгүй онгон зэлүүд байгальд ч очиж ажилладаг бөгөөд энэ үедээ зэрлэг амьтад усгүйдэж, харангадах аюул тулгарсан байгааг анзаарсан нь “Хөв цөөрөм” байгуулах төслийн эхлэл болсон юм. Хөв цөөрөм нь усны нөөц хомс бүс нутагт амьдардаг цоохор ирвэс, мазаалай, янгир зэрэг Улаан номд орсон ховордсон амьтдыг амьд үлдэхэд, тоо толгойг бууруулахгүй байхад чухал нөлөөтэй.
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд “Ногоон байгаасай” уриан дор байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, хэрэгжүүлж буй төслүүдийнхээ цар хүрээ, хүртээмжийг улам тэлсээр байна” ийн мэдээлэв.