| | USD/MNT 0₮

Гал түймрийн улмаас нэг ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 5, гал түймрийн 44 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Алба хаагчид 74 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 910 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Гал түймрийн улмаас 2 иргэн түлэгдэж, 1 иргэн амиа алдсан байна.

Иймд айл өрхүүд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: НОБГ

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.