| | USD/MNT 0₮

Улс төрийн Намууд сонгуульд ялсан, ялаагүй хамаагүй жил бүр УЛСЫН ТӨСВӨӨС 7.4 ТЭРБУМ төгрөг авдаг

Асу.мн сайтын редакциас өнгөрсөн сард УИХ-ын гишүүд бүрэн эрх нь дууссан ч сарын 7 сая төгрөгийн цалингаа бүтэн нэг жил авдаг. Эл мөнгийг олгох заалтаа өөрсдөө хуулиндаа заагаад өгчихсөн байдаг тухай нийтэлж байв. Төрийн ордонд сууж байгаа эрхмүүд зөвхөн өөрсдөдөө ашигтай хууль батлаж кноп дараад сууж байдгийн хамгийн тод жишээ бол энэ юм.

Тэгвэл өнөөдөр яг үүнтэй ижилхэн хуулийн заалтаар тахалж татвар төлөгч та бидний мөнгийг хулгайлж байгаа Улс төрийн намуудын томоохон луйварыг дэлгэе.

Улс төрийн намууд сонгуульд ялалт байгуулсан суудлынхаа тоогоор жил бүр УЛСЫН ТӨСВӨӨС хэдэн тэрбумаар нь мөнгө авч санхүүждэг байна. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө авдаг аж.

Тухайлбал, Энэ удаагийн сонгуулиар парламентад 68 суудал авсан МАН төсвөөс 2.8 тэрбум, харин 42 суудал авсан АН 2.1 тэрбум төгрөг, 8 суудал авсан ХҮН нам 993 сая, 4 суудал авсан Үндэсний эвсэл нам 446 сая, мөн  4 суудал авсан Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг авахаар төлөвлөжээ. Хамгийн анхаарал татахуйц нь нэг ширхэг ч суудал аваагүй  нам, эсвэл хүртэл төсвийн мөнгөөр туйлдаг. Дурьдвал, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг , Үнэн ба зөв нам 250 сая төгрөг. Ингээд нийт 7.4 тэрбум төгрөгийг УИХ-д суудалтай таван нам, суудалгүй хоёр нам, эвсэлд хувааж олгохоор тусгажээ.

Гэхдээ энэ зөвхөн нэг жилийн төсөв. Намууд энэ мөнгөө дараагийн сонгууль хүртэл дөрвөн жилийн хугацаанд улсын төсвөөс гаргуулна. Өөрөөр хэлбэл таны татварт төлж байгаа мөнгөнөөс 20 гаруй тэрбум төгрөг тэдний халаас руу урсана гэсэн үг.

Хүрээний бузрын ухвал далай гэдэг шиг. Төсвийн хулгайг ухах тусам итгэхийн аргагүй аргаар мөнгө саадаг нь илэрч байна. Тэгвэл зөвхөн энэ удаагийн сонгуулийн дараагаас намуудад төрийн санхүүжилт олгох юм уу гэвэл үгүй. Өмнө нь ч гэсэн олгодог байсныг жирийн иргэд төдийлөн сайн мэддэггүй. Хамгийн хачирхалтай нь энэ хулгайгаа хуулиндаа хүртэл зүйлчилж заагаад өгчихсөн.

Хуулийн заалтыг тодотговол, “Улс төрийн нам”-ын тухай хуулийн 27.1-д Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно гэж заасан. Үүнийг тоогоор илэрхийлбэл сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн хүн тус бүрт 4620₮-өөр бодож намуудад санхүүжилт олгодог аж.

Сонгуулийн үеэр УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигчид жагсаалтад нэрээ багтаахын тулд 10-15 тэрбум төгрөгийг намдаа “тушаасан” гэх яриа улс төрийн хүрээнхийхэнд дунд дэлгэрч байв. Тойрогт нэр дэвшигчдийн хувьд 5-10 тэрбум төгрөгийг “тушааж” нэр дэвших эрхээ өвөртөлсөн гэх яриа ч гарч байлаа.

Тэгвэл улс төрийн томоохон намууд нэр дэвшигчдээсээ мөнгө саагаад зогсохгүй дараа нь ТӨСВИЙН МӨНГӨ / ард түмний/-нөөс хүртэл бялуу хувааж иддэг байх нь. Тэгэхээр эдгээр намуудын санхүүжилт нь бүр халгиж, цалгиж хахсан сав нь сагаж гарч ирэхээр болж. Атал өнөөдөр Монгол улс өр ширэндээ баригдсан эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй гэж ард түмнээ дарамталж, Ерөнхий боловсролын сургуулийн хомдолоос болж алгын чинээ сурагчид нь гурван ээлжээр хичээллэж үдшийн бүрийгээр гэрийн бараа харж байдаг. Угтаа татвар төлөгчдийн мөнгийг өөрсдөө хувааж идэж суухаар ядаж ганц эмнэлэг, сургууль барьж балчирхан сурагчдаа гэрэл гэгээтэйд гэрт нь тайван хариулахсан.

СОНГОГЧ ТА 100 МЯНГАН ТӨГРӨГӨНД ХУУРТАЖ ЭНЭ НАМЫГ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ТӨРИЙН СЭНТИЙД СУУЛГААД ЭРГЭЭД ТЭД ТАНЫ ТАТВАРЫН МӨНГИЙГ ХЭД ДАХИН НУГАЛЖ  ТӨСВӨӨС  ХУЛГАЙЛДАГ.

Үүнд  “хүчтэй хяналт” тавихгүй бол төрийн санхүүжилт нь нэг хэсэг нам дагасан хүмүүсийг тэжээх мөнгө болж хувирах вий дээ.

ЭЦЭСТ НЬ, АМЛАЛТААР БЯЛУУРУУЛАГЧ НАМЫНХАН ОРДОНД СУУЖ АРД ТҮМЭН ГУДАМЖИНДАА ҮЛДЛЭЭ ДЭЭ. БИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ДӨРВӨН ЖИЛ ТЭДНИЙХ ТЭЖЭЭХ НЬ. 

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.