| | USD/MNT 0₮

Хотын дугаар авах шалгуур нь ОН ЗАЛУУ МАШИНЫ ҮНИЙГ ХЭТ ХӨӨРГӨЖ, иргэдийн худалдан авах чадамжийг БУУРУУЛАХ эрсдэлтэй

Ирэх сарын 8-аас эхэлж импортоор орж ирсэн машинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг Нийслэлээс танилцуулсан юм. Тэгвэл энэ шийдвэрээс болж машины дугаарын шагийн наймаа цэцэглэх эрсдэл үүсэх эсэхийг сурвалжлахаар 22-ын товчоо буюу Мянган машины зогсоолыг зорилоо. Мянган машины зогсоол худалдааны төвийн үүдээр ороход өнгө өнгийн, том жижиг, төрөл бүрийн автомашин биднийг угтсан юм. Тээврийн хэрэгслийн бүртгэл гэсэн хаягтай байшингийн урд таван эрэгтэй дугаар авах уу? Гэж асууж байлаа. Тэд автомашины дугаар борлуулагчид аж.

ДУГААР БОРЛУУЛАГЧИД: “Дээрх шийдвэртэй холбоотой дугаарын шаглаа үүсэх нь үнэн. Нэг хүн 20-30 автомашины дугаар авч байгаа. Нэг номер доод тал нь 1 сая төгрөгөөр зарагдана. Энэ бол иргэд, худалдаа эрхлэгчдийн буруу биш. Гагцхүү энэ шийдвэрийг гаргасан хүмүүсийн буруу. Энэ шийдвэр хотын түгжрэлийг бууруулахгүй. Харин ч эсрэгээрээ иргэдийн амьдралд, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ” гэв.

Иргэн та импортоор орж ирсэн машин худалдан авахдаа Улаанбаатар хотын дугаар авахын тулд дараах таван шарлагыг хангах ёстой.

1.      Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлд оршин суудаг, бүртгэлтэй байх;

2.      Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын хураамж, торгуулиа төлж, даатгуулсан байх

3.      Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнээс дээш байх;

4.      Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;

5.      Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг Нийслэлээс тавьж байгаа.

Тэгвэл эдгээр шаардлага, шийдвэрийн үр дүнд машины номерын шагийн наймаа өргөжихөөс гадна, олон эрсдэлийг араасаа дагуулах боломжтой байна.

Тухайлбал, Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх шалгуур нь он залуу машины үнийг хэт хөөргөж, иргэдийн худалдан авах чадамжийг бууруулж, худалдаа эрхлэгчийн бизнест сөргөөр нөлөөлнө. Түүнчлэн “евро-4” хөдөлгүүртэй машин нь одоогийн бидний унадаг дундаж үнэтэй машинаас хоёр дахин илүү үнэтэй тул иргэд автомашин худалдан авах чадамжгүй болно. Товчхондоо, Нийслэлийн засаг даргын тамгын газар замын түгжрэлийг бууруулах нэрийдлээр иргэдийг автомашин худалдан авч, хэрэглэхгүй байх нөхцөлийг бүх талаараа бүрдүүлж, хүний эд хөрөнгө өмчлөх эрхэнд халдаж байна.

 Энэ мэтчилэн хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох мэргэжилтнүүд иргэдийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй, хэт хүний эрхэнд халдсан хааж боогдуулсан шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.