| | USD/MNT 0₮
Эрчим хүчний үнийн нэмэгдлийн асуудлаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байгууллага дулаан цахилгааны үнийг нэмэгдүүлэхийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.
Тэрбээр хэлэхдээ, “Ирэх сарын 1-нээс Эрчим хүчний дулааны үнийг нэмэгдүүлнэ гэж Засгийн газрын сайд Б.Чойжилсүрэн албан ёсоор мэдэгдсэн. Цахилгааны үнийг 64 хувь, дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлнэ гэж байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо үүнийг эрс эсэргүүцэж байна.
Өнөөдөр ард иргэд ААН байгууллагуудад ачааллыг ингэж үүрүүлж болохгүй. Хэрэв нэмэгдүүлэх шаардлагатай бол үе шаттай нэмэгдүүлэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, Эрчим хүчний реформыг МҮЭХ дэмжиж байна. Үүнийг хийхдээ нийгмийн түншлэлийн хүрээнд ард иргэдтэйгээ цуг яг энэ эрчим хүчний зохицуулах хороо гэдэг газар эрчим хүчний үнийг бодитоор тооцож чадаж байна уу гэдэг дээр бид бас хяналт тавих хэрэгтэй. Асуух хэрэгтэй. Тйимээс МҮЭХ эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхийг эрс эсэргүүцэж байгааг албан ёсоор мэдэгдэе” гэлээ.