| | USD/MNT 0₮
Хонконгийн нутаг дэвсгэрээс анх удаа үлэг гүрвэлийн үлдэгдэл олдсон тухай тус хотын эрх баригчид мэдээлэв.
Мэдэгдэлд 145-66 сая жилийн өмнөх Цэрдийн галавын үед хамаарах томоохон үлэг гүрвэлийн үлдэгдэл хэмээн дурдсан байна.
Үлэг гүрвэлийн төрлийг илрүүлэхийн тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай аж.
Олдворыг нутгийн зүүн хойд хэсэгт орших Порт арлаас олсон бөгөөд чулуужсан ясыг баасан гаргаас эхлэн Хонконгийн худалдааны дүүрэгт үзүүлэхээр болжээ.
Энэ нээлт нь маш чухал ач холбогдолтой бөгөөд палеоэкологийн судалгаанд шинэ нотлох баримт болж байна хэмээн Хонконгийн хөгжлийн асуудал эрхэлсэн ажилтан хэлэв.
БНХАУ нь үлэг гүрвэлийн судалгаагаар АНУ, Канад, Аргентины дараа орох тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд Хонконгтой хиллэдэг Гуандун мужаас олон мянган үлэг гүрвэлийн өндөг олдож байсан.
Эх сурвалж: The Guardian