| | USD/MNT 0₮

Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 11-р сарын 1-нээс эхэлнэ.

 Энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах аж. Гэр хорооллын айл өрх оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд дахь хэрэглээ нь цахилгааны хөнгөлөлтөд хамаардаг байна. 

Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлдөг байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.