| | USD/MNT 0₮
"МEC" судалгааны байгууллагаас аравдугаар сарын улс төрийн барометр судалгааны дүнг танилцууллаа.
Судалгааны дүнгээр, үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨР тэргүүлсэн байна. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар 16 хувиар тэргүүлж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар 15 хувиар удаалсан байна.
"МEC" судалгааны байгууллагаас Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1750 иргэнээс санамсаргүй түүвэрчлэлийн аргаар цуглуулсан байна.