| | USD/MNT 0₮
Геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алтны үнэ дахин шинэ дээд түвшинд хүрлээ.
Мягмар гарагт унц алт 2750 ам.доллар хүрч, бүх цаг үеийн дээд түвшинд хүрээд байсан юм. Харин энэ удаад үнэ нь нэг ам.доллароор нэмэгдэж, дээд цэгээ шинэчиллээ. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон тодорхойгүй байдал болон Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөн нөлөөлж байгаа аж. Харин 2012 оны дээд түвшнээ шинэчлэн тогтоогоод буй нэг унц мөнгө 35 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.