| | USD/MNT 0₮
Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар баталсан “Эрүүл шүд” үйл ажиллагааны хүрээнд 18 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх ажлыг сумдад зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд ердөө таван сум шүдний эмчтэй байна. Иймд шүдний эмчгүй сумд аймаг дахь хувийн шүдний эмнэлэгтэй гурвалсан гэрээ байгуулж, харьяа хүүхдүүдээ үзлэгт хамруулж байгаа юм. Одоогоор Бат-Өлзий, Хайрхандулаан, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Тарагт, Баянгол суманд хүүхдийн шүдний үзлэг, эмчилгээг хийсэн бөгөөд хамрагдсан хүүхдийн 97 хүртэлх хувь нь шүдний цооролтой байна.
Мөн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 5-6 настай хүүхдийн 83.7, 12 хүртэлх настнуудын 79.2 хувь нь шүд цооролтой байжээ. Үүний үндсэн шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй байдагтай холбоотой. Мөн аймгийн хэмжээнд шүдний эмч дутагдалтай байгаа нь ч нөлөөлж буйг Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Рэгзэдмаа хэлэв. Тэрбээр, “Импортоор орж ирсэн авто машинд арваннэгдүгээр сарын 8-наас Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар олгохгүй. Торгуулиа төлөөгүй нийтийн тээврийг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Мэдээж бид хотын түгжрэлийг шийдэхээр урт болон дунд хугацааны төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. 2024 оны аравдугаар сарын 22-ны байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, 730 мянга байх ёстой гэж тогтоосон, түгжрэлийг барих олон улсын үндэслэлээс харахад өнөөдөр 55 мянгаар хэтэрсэн байна" гэв.