| | USD/MNT 0₮
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, 2022 оны нэгдүгээр сарын 5-нд албадан саатуулж байсан. Түүнд холбогдох хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлээд буй юм.
Яллагдагч Д.Нямхүү, Д.Бархүү болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр хийхээр шүүгч М.Отгонбаатар товлоод байсан боловч өмгөөлөгч нар нь хурал давхацсан гэх шалтгаан хэлээд ирсэнгүй. Тиймээс ирэх долоо хоног болтол хойшлуулсан байна.