| | USD/MNT 0₮

Монгол тамирчин анх удаагаа бильярдын Азийн аварга боллоо

Катар улсын нийслэл Доха хотод хятад пүүл бильярд (Heyball)-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болов. Тэмцээнд Монгол Улсаас Э.Тэмүүжин, Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдсөнөөс Э.Тэмүүжин алтан медаль хүртэж, Азийн аварга болсон анхны монгол тамирчин боллоо.

Э.Тэмүүжин өмнө нь Америк пүүл бильярдын өсвөр үеийнхний ДАШТ-ээс хошой мөнгөн (2016, 2017 онд) медаль хүртсэн бөгөөд 2024 оны снукер бильярдын УАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм. Катарын Дохо хотод тус тэмцээний араас аравдугаар сарын 23-26-нд Катарын нээлттэй тэмцээн болох бол аравдугаар сарын 28-наас аравдугаар сарын 9-нд снукер бильярдын 15 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.