| | USD/MNT 0₮

Монгол улсынхаа туг далбааг Парист мандуулж эрэгтэй үсний багийн төрөлд А.Баярмагнай, А.Амгаланбаяр, С.Мөнхнасан нар алтан цомын эзэн болжээ

Дэлхийн 50 гаруй улсын 2000 гаруй оролцогчдын дунд зохион байгуулагддаг 78 жилийн түүхт Гоо сайхны олимп болох OMC Hairworld ДАШТ-д Монгол улсын шигшээ баг эмэгтэй, эрэгтэй үс, нүүр будалтын төрөлд 28 хүний бүрэлдэхүүнтэй баг явлаа.

Энэхүү томоохон тэмцээнд эрэгтэй үсний төрөлд М салоны захирал, мастер үсчин А.Баярмагнай алтан медалийн эзэн дэлхийн аварга болж Монгол улсынхаа туг далбааг Парист мандуулж чадлаа. Мөн эрэгтэй үсний багийн төрөлд:

А.Баярмагнай, А.Амгаланбаяр, С.Мөнхнасан нар алтан цомын эзэн боллоо. Монголын үсчин гоо заслын салбарын мөрөөдөл биелж 18 жилийн дараа ДЭЛХИЙН аваргын алтан цомыг авч чадсан маш өндөр амжилттай эх орондоо ирэх нь.  

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.