| | USD/MNT 0₮

Б.Гантөмөр: Мөрийтэй тоглоом явуулах тусгай зөвшөөрөл олгодгийг цуцалж, үгүй хийх хэрэгтэй

Тэмцэгч гэдгээр олонд танигдсан Б.Гантөмөр мөрийтэй тоглоомын эсрэг тэмцэж, шууд дамжуулалт хийж 60 хоног болжээ. Энэ талаар бидэнд мэдээлэл өглөө. Тэрбээр, “Одоогийн залуус мөрийтэй тоглоомоос болж амьдарлаа алдаж, эд хөрөнгөө үгүй хийж, амиа хорлох тохиолдлууд гарсан. Би ч мөн адил мөрийтэй тоглоомоос болж хохирч гэр бүлээсээ салж ганцаар амьдардаг болсон. Энэ талаар хууль, хяналтын байгууллага дорвитой хэлэлцэх шаардлага тулгарчээ. Олны танил эрхмүүд ч мөрийтэй тоглоомын компанийн хувьцаа эзэмшиж, үйл ажиллагаанд нь оролцож байна. Энэ талаар би өчигдөр Хууль зүй дотоод хэргийн сайдад шаардах хуудас өгсөн. Энэ үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгодгийг цуцалж, үгүй хийх хэрэгтэй” гэлээ.  

ШУУД: https://fb.watch/vn8HmG8sin/

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.