| | USD/MNT 0₮
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын хэд хэдэн автозамыг хааж, шинэчлэл хийсэн. Тэгвэл энэ үеэр Энхтайваны гүүрнээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн асуудал олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Учир нь тухайн зам, шинэчлэлт стандартын шаардлага хангаагүй төдийгүй, тэгш байдал алдагдаж долгион үүссэн байдалтай байгаа юм.
Дээрх чиглэлийн замын шинэчлэлийг "Трүйрөүд" ХХК хийж гүйцэтгэсэн юм.
Тодруулбал, Уг компани Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөө хүртэлх замыг нийслэлийн төсвийн 2.8 тэрбум төгрөгөөр засварласан боловч нүд хуурч, мөнгө идэхээс өөрөөр хэтэрсэнгүй. Товчхондоо, татвар төлөгчдийн 2.8 тэрбум төгрөг зам засвар нэрийдлээр салхинд хийсчээ.
Энэ талаар"Трүйрөүд" ХХК компаны ерөнхий инженер Ж.Мөнхсүх хэлэхдээ, “Тухайн үед бид шөнөөр ажилласан. Ажлын явцад багахан түвшин алдсан тохиолдол байгаа. Түүнийг бид хэрэв засах шаардлагатай гэж үзвэл дулааны улиралд засна. Стандарт алдсан зүйл байхгүй сэвээ байгаа тэр сэвээг зун дулааны улиралд засч болно” гэв.
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 87 байршилд 162 км авто зам шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.
“Трүйрөүд” компани нийслэлийн гурван байршилд авто зам засварлах, шинэчлэх тендерт шалгарчээ. Тодруулбал,
-Богд уулын арын авто замын баруун хэсгийн засвар, шинэчлэлт- 2.5 тэрбум төгрөг
-Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (120-ын Тэмээтэй хөшөөний уулзвараас ТЭЦ-3-ийн уулзвар)- 7.4 тэрбум төгрөг
-Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Энхтайваны гүүрээс дунд голын гудамж, Тэмээтэй хөшөө)- 2.8 тэрбум төгрөгөөр засварласан байна.
Автозамын засвар, брюдур шинэчлэлтийг далимдуулж улсын төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь идэж байгаа олон компаниудын хамгийн тод жишээ энэ юм.