| | USD/MNT 0₮

Сүүлийн 40 жил бүртгэгдээгүй ямааны гоц халдварт өвчин Дорноговь аймагт гарч ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ тогтоолоо

Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг сумын заагт малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдэж хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тиймээс тухайн бүс нутгаас мал, амьтан тээвэрлэж, худалдан авахгүй байхыг аймгийнх нь ЗДТГ-аас анхааруулжээ. Энэхүү өвчний тохиолдол манай улсад сүүлийн 40 жилд бүртгэгдээгүй гэнэ.

Амьсгалын зам, техник хэрэгсэл, автомашины дугуй зэргээр халдварладаг эл өвчнөөр зөвхөн ямаа л өвчилдөг аж. Бусад төрлийн малд халддаггүй юм байна. Түүнчлэн бага насны ямаа илүү өвчлөмтгий байдаг гэнэ. Мөн янгир ямаа өвчилдөг. Бэлчээр, ус нэгтэй газарт халдвар богино хугацаанд сүрэгт тархах эрсдэлтэй. Мал ядарч доройтох, тэжээлээр дутагдах, хол тууварлагдах болон бог малын мялзан төст өвчин, цэцгийн вирусээр халдварласан тохиолдолд годронгоор давхар өвчлөх эрсдэлтэй аж.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.