| | USD/MNT 0₮
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.14-20/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 124 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, төөрч сураггүй болсон 4 хүнийг эсэн мэнд олж, 17 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Нийт дуудлагын 106 нь гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байсан аж.